PREDATOR LEAGUE ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Predator League нь цахим спортын салбар, ялангуяа Ази Номхон далайн бүс нутгийг дэмжих зорилгоор Acer брэндээс жил бүр зохион байгуулдаг цахим спортын тэмцээн юм.
Цахим спортын тоглогчдод зориулсан Predator брэнд нь сүүлийн үеийн технологи бүхий зөөврийн компьютер, ширээний компьютер, монитор, таблет, проектор зэрэг иж бүрэн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
Jakarta хотод 2018 онд анх эхэлсэн Predator League тэмцээнд Ази Номхон далайн бүс нутгийн 9000 гаруй баг оролцож байна.
PREDATOR LEAGUE 2025 ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Predator League 2025 тэмцээний бүс нутгийн шалгаруулалт 2024 оны 9-р сараас 2024 оны 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудад явагдана. Энэхүү тэмцээнд нийт 15 улсын Dota 2 болон Valorant төрлөөр тоглох шилдэг багууд оролцож байна. Тэмцээн улс орон бүрийн онцлогт тохируулан шилдэг багийг тодруулах зорилгоор оффлайн болон онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Улс орон бүрийн ялагч багууд 2025 оны 1-р сард Малайз улсад зохион байгуулагдах гранд финалын тэмцээнд өрсөлдөх болно.
Ялагчдыг нийт шагналын сан 400,000$ хүлээж байна.
Улс орон бүрийн шалгуур болон бүртгэлийн мэдээллийг Region/Rules хуудаснаас үзнэ үү.